Никотин
Ихэнх хүмүүс никотины талаар буруу ойлголттой байдаг.
Бодит байдал дээр:
Тамхинаас үүдэлтэй өвчин, тэр дундаа хорт хавдрын гол шалтгаан нь никотин биш харин тамхи шатаах явцад ялгардаг хорт хавдар үүсгэгч утаа юм.
Шинжлэх ухааны судалгаагаар уламжлалт янжуур нь никотин агуулсан бүх бүтээгдэхүүн дундаас хамгийн их хор хөнөөлтэй нь гэдгийг баталсан. Никотин нь донтуулах үйлчилгээтэй л болохоос биш хор аюул учруулдаг гол зүйл нь никотин биш харин 7000 гаруй хортой бодис агуулдаг шаталтын утаа юм.
Энэ нь тамхичдын хувьд ямар ач холбогдолтой вэ?
Никотин нь тамхины гол хортой элемент биш тул шаталт үүсгэхгүй буюу утаагүй бүтээгдэхүүн бий болгосноор уламжлалт тамхийг орлох илүү ашигтай хувилбарыг сонгох боломж бүрдсэн.
Эмч, эрдэмтэн хүний хувьд би өгөгдөлд тулгуурлаж, нотолгоонд дүн шинжилгээ хийдэг. АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн агентлаг (FDA) нь Флорида мужид тамхины судалгааны асар том төвтэй. Тэд янжуур тамхитай харьцуулан электрон тамхи болон халаадаг тамхийг туршиж үзэн энэ хоёр нь тамхи татдаг хүмүүсийн эрүүл мэндэд илүү ээлтэй хувилбар гэж үзсэн. Яагаад гэж үү? Учир нь электрон болон халаадаг тамхинд агуулагдаж буй хорт бодисын хэмжээ 90-95% бага болох нь батлагдсан юм.
Парисын Питие-Сальпетриер эмнэлгийн хорт хавдар судлалын тэнхимийн захирал асан, профессор Дэвид Хаят