top of page

Хувийн нууцын талаарх бодлого

Сүүлд шинэчилсэн: 2024 оны 11-р сарын 19
 

Энэхүү оhorbaga.mn вэбсайт нь таны нууцыг дээдлэн хамгаалдаг болно. Хувийн нууцын талаарх бодлого нь бид таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай тайлбарлана. 
 

1. Цахим шуудан бүртгэл

  • Та манай вэбсайт болон Facebook, Instagram дээрх бүртгэлийн линкээр дамжуулан манай цахим шуудангийн бүртгэлд нэгдэх боломжтой.

  • Та бүртгүүлснээр Khorbaga.mn вэбсайтаас шинэ мэдээ, сурталчилгаа болон үйл ажиллагааны мэдээллийг хүлээн авахыг зөвшөөрч байгаа хэрэг юм.

  • Танд очсон цахим шуудан бүрийн "бүртгэл цуцлах" линк дээр дарж эсвэл бидэнтэй шууд холбогдон хүссэн үедээ бүртгэлээ цуцлуулах боломжтой.
     

2. Күүки болон мэдээлэл хянах

  • Манай вэбсайт таны хандалтыг сайжруулж, сайтын үйл ажиллагааг шинжлэх зорилгоор күүки ашигладаг.

  • Бид Meta Pixel болон Wix Analytics-ийг ашиглан вэбсайтын хандалтыг хянаж, функцүүдийг сайжруулж, хэрэглэгчдийн зан төлөвийг танин мэдэхэд ашигладаг.

  • Күүки болон мэдээлэл хянах технологи нь таны IP хаяг, вэб хөтчийн төрөл, зочилсон хуудас зэрэг мэдээллийг цуглуулж болохыг анхаарна уу.
     

3. Мэдээллийн аюулгүй байдал

  • Бид таны хувийн мэдээллийг аюулгүй хадгалж, хамгаална.

  • Таны мэдээлэл рүү зөвшөөрөлгүй нэвтрэх, түүнийг өөрчлөх, эсвэл задруулахаас сэргийлж салбарын стандартад нийцсэн хамгаалалтыг хийдэг.
     

4. Таны мэдээлэл хэрхэн ашиглагддаг тухай

  • Бид таны мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, вэбсайт сайжруулалт, шинэчлэлт, сурталчилгаа болон бусад холбогдох мэдээллийг хүргэх зорилгоор ашигладаг.

  • Хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд таны зөвшөөрөлгүйгээр таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, арилжих, хуваалцахыг хатуу цээрлэнэ. 
     

5. Таны эрх мэдэл

  • Та хүссэн үедээ өөрийн хувийн мэдээлэл рүү нэвтрэн орох, түүнийг шинэчлэх, эсвэл устгуулах эрхтэй.

  • Та эрхээ хэрэгжүүлэхийг эсвэл бид таны мэдээллийг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэл авахыг хүсвэл info@khorbaga.mn хаягаар холбогдоно уу.
     

6. Бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах 

  • Хувийн нууцын талаар баримтлах бодлогоо бид тогтмол хугацаанд шинэчилж, практик үйл ажиллагаа, хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагын өөрчлөлтийг тусган сайжруулж байна. Ийнхүү өөрчлөн, шинэчилсэн тухай мэдээллийг энэхүү цахим хуудсанд нийтэлж байх болно.

bottom of page